Ажлын байр

АЖИЛТАН ШАЛГАРУУЛЖ АВНА

"Мон-Энержи Консапт" ХХК нь гадаад, дотоодын хөрөнгө оруулалттай төслүүдэд зөвлөх үйлчилгээ үзүүлэх, эрчим хүч, барилга байгууламжийн иж бүрэн зураг төсөл боловсруулах үйл ажиллагаа эрхэлдэг бөгөөд дараах ажлын байруудад ажилтан шалгаруулж авна.

1. Цахилгааны инженер

Тавигдах шаардлага:

  • Цахилгааны инженерийн бакалавр ба түүнээс дээш зэрэгтэй
  • Цахилгааны зураг төсөл боловсруулах чадвартай эсвэл сонирхолтой
  • Англи хэлний дундаас дээш түвшний мэдлэгтэй
  • Ажлын дадлага туршлага болон мэргэжлийн ур чадвартай байх
  • Өөрийн мэдлэг боловсрол, чадварыг байнга дээшлүүлэх эрмэлзэлтэй
  • Өндөр ба нам хүчдэлийн цахилгаан хангамжийн байгууламж дээр ажиллаж байсан туршлагатай бол давуу тал болно
  • Хувийн зохион байгуулалттай, үнэнч шударга, хариуцлагатай
  • Харилцааны соёлтой, багаар ажиллах чадвартай

2. Ус хангамж, ариутгах татуургын инженер

Тавигдах шаардлага:

  • Ус хангамж, ариутгах татуургын инженерийн бакалавр ба түүнээс дээш зэрэгтэй
  • Гадна болон дотор ус хангамж, ариутгах татуургын зураг төсөл боловсруулах чадвартай эсвэл сонирхолтой
  • Англи хэлний дундаас дээш түвшний мэдлэгтэй
  • Ажлын дадлага туршлага болон мэргэжлийн ур чадвартай байх
  • Өөрийн мэдлэг боловсрол, чадварыг байнга дээшлүүлэх эрмэлзэлтэй
  • Хувийн зохион байгуулалттай, үнэнч шударга, хариуцлагатай
  • Харилцааны соёлтой, багаар ажиллах чадвартай
                                                              

Бүрдүүлэх материал:

  • Ажилд орохыг хүссэн өргөдөл
  • Анкет /Татах/
  • Дипломын хуулбар
  • Иргэний үнэмлэхний хуулбар
  • Урьд нь ажиллаж байсан бол албан газрын тодорхойлолт

 Таныг эвсэг, бүтээлч хамт олон хүлээж байна.

 

Ажлын байр

Бидний байршил

"Мон-Энержи Корпораци" ХХК