Дөрвөн жил зүтгэж, 1.4 тэрбум ам.доллар зарцуулах V ДЦС

     Улаанбаатарын эрчим хүчний хэрэглээ хүчин чадлаасаа давж, шинэ эх үүсвэр барих нь ус, агаар мэт хэрэгтэй болов. 2005 оноос хойш эрчим хүчний шинэ эх үүсвэр бий болгох талаар удтал ярьсан ч ямар нэг үр дүнд хүрэлгүй зургаан жилийг үджээ. Өнгөрсөн онд л гэхэд Улаанбаатарын цахилгаан станцуудын эрчим хүч үйлдвэрлэх боломжит хүчин чадал 760 МВт байсан бол хэрэгцээ 848 МВт хүрсэн байна. Энэ зуур “гээгдсэн” 88 МВт жил ирэх бүр өссөөр байх нь тодорхой. Үүнийг шийдэх гарц V ДЦС байх болно хэмээн найдаж буй хүн олон. Тэгвэл өчигдөр ТӨХ, Эрчим хүчний газраас тендерт оролцох сонирхолтой компаниудад уг цахилгаан станцын төслийг танилцууллаа.

     Энэ арга хэмжээнд 24 компанийн 80 гаруй төлөөлөл оролцсоны дийлэнх нь гаднынхан байв. Ихэвчлэн БНСУ, Японы төлөөлөл хүрэлцэн ирсэн байлаа. Шинэ цахилгаан станцын хүчин чадлыг 450 МВт хэмээн тооцож буй ч энэ хэмжээ цаашид 820-1040 МВт болж өсөх боломжтой аж. Тэгэхээр жилд 2.5-3.6 сая тонн нүүрс түлж, одоогийнхоос хоёр дахин их цахилгаан, дулаан үйлдвэрлэх боломжтой гэсэн үг юм. Шинэ технологи ашиглаж буй учраас нүүрснээс ялгарах утааг цэвэр шүүлж, үнсийг нь шүүн барилгын материалд ашиглах аж.
Одоогоор V ДЦС-ын хэрэглэх нүүрсний 70 хувийг Шивээ-Овоо, 30 хувийг Багануурын уурхайгаас хангахаар зорьж буй юм билээ. Ямартай ч III ДЦС-ын хаяанд сүндэрлэх V ДЦС 2015-2016 он гэхэд бүрэн хүчин чадлаараа ажил лаж эхэлнэ хэмээн төслийн удирдагч Б.Эрдэнэбилэг ярьсан.

    Тендерийн оролцогчдыг энэ сарын 28 хүртэл бүртгэх бөгөөд зөвлөх компанийн тооцоогоор (H&J) уг төсөлд 1.4 тэрбум ам.доллар зарцуулах юм байна.

Ажлын байр

Бидний байршил

"Мон-Энержи Корпораци" ХХК