Баруун бүсийн эрчим хүчний системийн компаниудын цахилгаан дамжуулалт, түгээлтийн алдагдлын хэмжээ буурч байна

     Энэ оны эхний 10 сарын байдлаар баруун бүсийн нэгдсэн сүлжээний цахилгаан дамжуулалт, түгээлтийн алдагдлын нийт хэмжээ 27.2 хувь болж өнгөрсөн оны мөн үеэс 2.9 нэгжээр буурсан байна. Энэ хугацаанд системийн хэмжээнд цахилгаан түгээлтийн алдагдал 18.3 хувь болж өнгөрсөн оны мөн үеэс 2.9 нэгжээр, төлөвлөснөөс 4.1 нэгжээр тус тус буурсан байна.

    Энэ хугацаанд Баруун бүсийн цахилгаан дамжуулах, түгээх компаниуд болон Баян-Өлгийн ЦШСГазар цахилгаан дамжуулалт, түгээлтийн алдагдлыг өмнөх оны мөн үеэс болон төлөвлөсөн хэмжээнээс бууруулжээ. “Баруун бүсийн эрчим хүчний систем” ТӨХК-ийн цахилгаан дамжуулалтын алдагдлын хувь хэмжээ 10.9 хувь болж өмнөх оны мөн үеэс 0. нэгжээр, төлөвлөснөөс 1.3 нэгжээр тус тус багассан байна. Мөн цахилгаан түгээлтийн алдагдлыг өмнөх оны мөн үеэс “Увс цахилгаан түгээх сүлжээ” ХХК 3.5 нэгжээр, “Ховд цахилгаан түгээх сүлжээ” ХХК 3.3 нэгжээр, Баян-Өлгийн ЦШСГазар 1.7 нэгжээр тус тус бууруулан ажилласнаар бүсийн цахилгаан түгээлтийн нийт алдагдлын хэмжээ 18.3 хувь болжээ. Түүнчлэн энэхүү алдагдлын хэмжээг төлөвлөснөөс “Увс цахилгаан түгээх сүлжээ” ХХК 4.6 нэгжээр, “Ховд цахилгаан түгээх сүлжээ” ХХК 3.9 нэгжээр, Баян-Өлгийн Цахилгаан шугам сүлжээний газар 3.6 нэгжээр тус тус бууруулжээ.

    Харин “Дорнод бүсийн эрчим хүчний систем” ТӨХК нь алдагдлын хувь хэмжээг өмнөх мөн үеэс 0.7 нэгжээр хэтрүүлсэн, мөн “Даланзадгадын Дулааны цахилгаан станц” алдагдлаа өмнөх оны мөн үеэс 2.5 нэгжээр, төлөвлөснөөс 2.4 нэгжээр тус тус хэтрүүлжээ.

Ажлын байр

Бидний байршил

"Мон-Энержи Корпораци" ХХК