2015 онд 15 сая тонн нүүрс олборлохоор төлөвлөжээ

Манай улс Тавантолгойг ашиглаж эхэлснээр Зүүн Цанхиас доорх хэмжээний нүүрсийг олборлоно хэмээн тооцоолж байгаа. Тодруулбал, 2012 онд 34 сая тонн, 2013 онд 6-7 сая тонн, 2014 онд 9-10 сая тонн, 2015 онд 15 сая тонн нүүрс олборлох төлөвлөгөөтэй байгаа юм байна.

Энэ онд Тавантолгойн ордын гурав, дөрөвдүгээр давхаргаас 34 сая тонн нүүрс олборлох ажээ. Харин 2013 оноос баяжуулсан, угаасан болон эрчим хүчний нүүрс 5-6 сая тонныг үйлдвэрлэснээр үйл ажиллагаа нь илүү жигдрэх төлевлөгөөтэй юм байна. Манай улсын төсвийн гуравны нэгийг нүүрсний салбарын орлого бүрдүүлэх болсон. Тэгвэл 2009 онд улсын төсөвт алтнаас 60.5 тэрбум, нүүрснээс 75.8 тэрбум, зэсээс 237.2 тэрбум төгрөг төвлөрчээ. Харин өнгөрсөн жил уул уурхайн салбараас нийт 873 тэрбум төгрөгийн орлого оруулахаар төлөвлөсөн юм. Түүнчлэн Өмнөговь аймгийн Цогтцэций сумын Тавантолгойн нүүрсний орд газарт ''Тавантолгой" ХК -ийн хувьцааны 51 хувь нь орон нутгийн өмч, "Энержи ресурс" ХХК, Гурвантэс сумын Нарийн сухайтын нүүрсний орд газарт "МАК", "Чинхуа-МАК", "Саусгоби сэндс" ХХК нүүрс олборлож, экспортолж байна. Дээрх компаниуд цаашид олборлолтоо улам нэмэгдүүлэхээр төлөвлөж байгаа ажээ.

Ажлын байр

Бидний байршил

"Мон-Энержи Корпораци" ХХК