Бидний тухай

      “Мон-Энержи Консалт” ХХК нь эрчим хүчний барилга байгууламжийн зураг төсөл, зөвлөх үйлчилгээ үзүүлэх чиглэлээр анх 1994 онд байгуулагдан үйл ажиллагаагаа эхэлсэн ба эрчим хүчний хэмнэлт, үр ашиг, цахилгаан болон дулаан хангамж, эрчим хүчний менежмент, барилга хот байгуулалт, дэд бүтэц, байгаль орчныг хамгаалах салбарт үйл ажиллагаа явуулж байна.

Хөгжлийн түүх:

     Азийн хөгжлийн банкны (АХБ) санхүүжилтээр “Эрчим хүчний хэмнэлт, үр ашиг, аудитын судалгаа” төслийг хэрэгжүүлэхийн тулд 1993 оны гуравдугаар сард Түлш, эрчим хүч ний яаман дээр “Эрчим хүчний хэмнэлтийн хэсэг” байгуулагдаж байсан. Уг төслийн үндсэн зорилго нь эрчим хүч, аж үйлдвэр, орон сууц болон нийтийн аж ахуйн хүрээнд эрчим хүчний алдагдлыг тодорхойлж эрчим хүчний хэмнэлтийн стратегийг боловсруулах, эрчим хүчний хэмнэлтийн талаарх Засгийн газрын үйл ажиллагааны төлөвлөгөөг бэлдэх, эрчим хүчний үр ашиг, хэмнэлтийн төслүүдийг санаачилж хэрэгжүүлэхэд оршиж байв.  Манай компанийн инженерүүд уг ажилд голлох үүрэгтэй ажиллаж байв.


     Төсөл хэрэгжиж дууссаны дараа Яамны шийдвэрээр Эрчим хүчний хэмнэлтийн хэсгийн үндэс суурь дээр бие даасан компани байгуулагдан 1994 оноос үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн юм. Компани нь 2001 онд өөрчлөгдөн байгуулагдаж “Мон Энержи Консалт” нэртэй болсон.

Компанийн тухай

     Одоогоор Мон-Энержи Консалт компани нь Монгол улсын түлш эрчим хүч, барилга хот байгуулалтын салбарт идэвхтэй үйл ажиллагаа явуулж, нэлээд өндөр туршлага, чадвартай компаниудын нэг болсон ба үйл ажиллагааныхаа чиглэлийг зөвлөх үйлчилгээ, судалгаа, зураг төсөл, гадаад дотоод худалдаа, эрчим хүчний тоног төхөөрөмжийн хангамж нийлүүлэлт, засвар үйлчилгээний чиглэлд өргөжүүлж чадсан юм.

     Компани нь түлш эрчим хүч, барилга хот байгуулалтын салбарт зураг төсөл, төсөв, судалгаа тооцоо, техник эдийн засгийн үндэслэл, эрдэм шинжилгээ, удирдлага зохион байгуулалт чиглэлээр мэргэшсэн, өндөр туршлагатай техникийн болон эдийн засгийн мэргэжлийн боловсон хүчнээр хангагдсан ба дараах ажил үйлчилгээг мэргэжлийн өндөр түвшинд санал болгож байна. Үүнд:  


     Байгуулагдсан цагаасаа эхлэн Монголын Засгийн газар болон АХБ, Дэлхийн банк, Европын Сэргээн босголт хөгжлийн банк, JBIC, JICA, UNDP, GTZ, KfW  зэрэг донор байгууллагуудын санхүүжүүлж хэрэгжүүлсэн олон төсөл, судалгааг гүйцэтгэж 40 гаруй төсөлд оролцсон.


     Бид олон улсын түвшинд гарч ажилласан Монголын анхны компани болсондоо бахархдаг. АХБ-ны санхүүжилттэй БНХАУ-д хэрэгжүүлсэн дулаан хангамжийн төсөл, Европын Сэргээн Босголт, Хөгжлийн Банкны (EBRD) Украин, Казахстан, ОХУ, Монгол улсуудын дулааны цахилгаан станцуудын шинэчлэлтийн төсөл боловсруулах болон Төв Азийн орнуудад хэрэгжүүлсэн олон улсын төслүүдэд зөвлөхөөр оролцож ажил үүргээ амжилттай хэрэгжүүлсэн юм. Мөн саяханаас (EBRD) санхүүжилттэй олон улсын төсөлд зөвлөх компаниар сонгогдон ажлаа эхлүүлсэн ба уг төслөөр ОХУ, Украин, Казакстан, Монгол улсын дулааны цахилгаан станцуудын шинэчлэлт, үр ашгийг дээшлүүлэх чиглэлээр судалгаа, төсөл боловсруулж байна.

“Бидний анхаарлын төвд эрчим хүчний үр ашиг, цэвэр байгаль орчин”

Ажлын байр

Бидний байршил

"Мон-Энержи Корпораци" ХХК