Хүнсний бүтээгдэхүүн

Эф энд Эн ГРУПП

Жонн Фрэйзер болон Девид Ниев Зүүн Өмнөд Азид хийжүүлсэн усны бизнес анхлан эрхлэх зорилготойгоор хамтран Фрэйзер Ниев группыг 1883 онд байгуулсан ба өдгөө Фрэйзер Ниев групп нь хийжүүлсэн ус, ундаа төдийгүй шар айраг нэрэх үйлдвэрлэл, сүү болон сүүн төрлийн бүтээгдэхүүний үйлдвэрлэл, барилга бүтээн байгуулалт ба үл хөдлөх хөрөнгө болон эх бэлтгэл, хэвлэл зэрэг олон төрлийн салбарт өргөжин тэлж үйл ажиллагаагаа амжилттай явуулж буй Зүүн Өмнөд Азидаа төдийгүй Ази Номхон далайн орнуудын хувьд томоохон компани юм.
Фрэйзер Ниев групп нь Сингапурын Хөрөнгийн Бирж дээр бүртгэлтэй ба хувьцаа эзэмшигчдийн нийт хөрөнгө 2011 оны байдлаар 6 тэрбум ам доллар , группын нийт хөрөнгийн хэмжээ 11 тэрбум орчим ам долларт хүрсэн ба Ази Номхон далай, Европын орнууд болон АНУ-д салбараа ажиллуулан бүтээгдэхүүнээ нийлүүлэн дэлхийн хэмжээнд ойролцоогоор 14,500 ажилтан мэргэжилтнийг ажлын байраар хангаж байна.

Эф энд Эн ХҮНС

Фрэйзер Ниев Хүнс компани нь Сингапурт төвтэй , Фрэйзер Ниев группын 100%-н хөрөнгө оруулалттай ба ариутган цэвэршүүлсэн сүү сүүн бүтээгдэхүүн, жимсний шүүс, хийжүүлсэн ундаа болон зайрмагны төрлийн бүтээгдэхүүнийг үйлдвэрлэн түгээхийн зэрэгцээ Брунэй, Хонг Конг, Тайван, Малдив болон Өмнөд Африкт бүтээгдэхүүнээ экспортлож байна.
Сүүлийн жилүүдэд хэрэглэгчдийн эрүүл хүнс хэрэглэх сонирхол эрс нэмэгдсэнтэй холбогдуулан Фрэйзер Ниев Хүнс компани нь хүний биед хор нөлөөгүй, эрүүл мэндийн хувьд олон төрлийн ач холбогдол бүхий шингэн ундааны брэнд бүтээгдэхүүний цогц багцийг хэрэглэгчдэд санал болгож байгаа бөгөөд тэдгээрээс дурьдахад 100ПЛАС изотоник ундаа, магнолиа сүү, фруть три брэндийн жимсний шүүснүүд, нутрисой шар буурцгийн сүү, сисонс жимсний мөстэй цай болон алайв органик иогурт гм. Эдгээр брэндүүд нь өөр өөрсдийн ангилалдаа харилцан ижил төстэй бүтээгдэхүүнтэй харьцуулахад зах зээлд тэргүүлэх байр эзэлж байна.

100 ПЛАС ИЗО ТОНИК

Бүтээгдэхүүний онцлог: 100Плас нь найрлагандаа нүүрс ус, эрдэс бодис, агуулсан ба биеийн хүчний дасгал хийх үед болон идэвхтэй амьдралын хэв маягаас шалтгаалан биеэс алдагдсан ус, хөлсөөр дамжин гадагшлах эрдэс бодисыг устай харьцуулахад идэвхтэйгээр нөхөн сэргээгээд зогсохгүй эд эсийн ус шингээх чадварыг нэмэгдүүлэн биед хэрэгцээт энергээр хангана.

Амтлагчийн төрөл: Энгийн, лемонтой, мандаринтай.

100 мл бүтээгдэхүүний тэжээллэг чанар:

Энерги(Ккал)              27Ккал
Өөх тос                            0гр
Уураг                               0гр
Нүүрс ус                        6,8гр
Элсэн чихэр                   6,8гр
Натрий, Na                     48гр
Кали, Ka                       14мгр
Кальци, Ca                     4мгр
Хлорид                         39мгр
Фосфат                          17гр

Савалгаа: 300мл*24

СИСОНС ЖИМСТЭЙ ЦАЙ

Бүтээгдэхүүний онцлог: Сисонс жимстэй цай нь 100% байгалийн гаралтай, шинэхэн цайны навчийг хандлан алим, лемон болон тоор жимсээр амталсан төдийгүй найрлагандаа антиоксидант агуулсан. Антиоксидант нь биеийн гэмтэж муудсан эд эсийн сэлбэлтэд голлох үүрэгтэй бөгөөд энэ нь нэг ёсондоо биеийн дархлалын системийг бэхжүүлэх, бие махбод болон арьсыг эрүүл залуу байлгах гол хүчийн зүйл юм. Жимсний найрлагатай цайны хандын зөөлөн сэргэг амт нь амны цангааг тайлахын зэрэгцээ сэтгэл сэргээнэ.

Амтлагчийн төрөл: Алимтай, тоортой, лемонтой

100 мл бүтээгдэхүүний тэжээллэг чанар:

Энерги(Ккал)              27Ккал
Өөх тос                            0гр
Уураг                               0гр
Нүүрс ус                        6,8гр
Найрлага: Ус, цайны ханд, элсэн чихэр, амт оруулагч. антиоксидант, цэвэр жимсний шүүс

Савалгаа: 300мл*24, 500мл*24, 1,5л*12

Ажлын байр

Бидний байршил

"Мон-Энержи Корпораци" ХХК