"Мон-Энержи Корпораци" ХХК

"Мон-Энержи Корпораци" ХХК нь 2011 онд гадаад худалдааны чиглэлээр үйл ажиллагаа явуулахаар байгуулагдсан ба 100 плас изотоник ундаа, Сисонс жимстэй мөстэй цай зэрэг Малайз, Сингапурын үндэсний №1 брэндүүдийг Монголын зах зээлд тус оны 11 сараас эхлэн борлуулж эхлэсэн.

2013 оноос Мон-Энержи Корпораци ХХК нь Эрчим хүчний барилга угсралтын чиглэлээр үйл ажиллагаа явуулж байна.

Бидний уриа: "ХӨГЖИЛ ДЭВШЛИЙН ТӨЛӨӨ ХАМТДАА".

"Мон-Энержи Корпораци" ХХК-ийн

Гүйцэтгэх захирал Б.Өрнөхбаяр

                                                                     

Бид Эрчим хүчний салбарт шилдэг тэргүүний арга барил, шинэ техник технологи нэвтрүүлэх, эрчим хүчний үйлдвэрлэл, дамжуулалт, түгээлт, борлуулалт болон хэрэглээний салбарт нэгдсэн бодлого, батлагдсан норм стандартын дагуу үйл ажиллагаа явуулахыг зорьж байна. Эрчим хүчний салбарын бүх л чиглэл жигд хөгжиж байж нийтийн хөгжилд хүрнэ гэдгийг гүнээ урамсарлаж байна.

2013 оны 8-р сарын 01-нээс Мон-Энержи Корпораци ХХК-ийн Гүйцэтгэх захирлаар Б.Өрнөхбаяр томилогдон ажиллаж байна.

Бид 2012 онд Дэлхийн банкны санхүүжилтээр хэрэгжсэн "Баянзүрх дүүргийн Зүүн Сэлбэ хороололд 10 кВ-ын хуваарилах байгууламж барих, 10 кВ-ын кабель шугамын угсралтын ажил"-ыг хийж гүйцэтгэсэн. 2013 онд Засгийн Газрын "Шинэ бүтээн байгуулалт хөтөлбөр"-ийн хүрээнд "Буянт-Ухаа орон сууцны шинэ хорооллын гадна цахилгаан хангамжид зориулан 9,9 МВт орчим хэрэглээг хангах" төслийн ажлаар 10 кВ-ын Хуваарилах байгууламж, 10/0,4 кВ-ын хаалттай трансформаторын дэд өртөө 12 ширхэг барьж, 10 кВ-ын 16,5 км кабель шугам татаж комиссоор хүлээлгэж өглөө.

1. Дэлхийн банкны санхүүжилтээр хэрэгжсэн "Баянзүрх дүүрэгт Зүүн Сэлбэ хороололд 10 кВ-ын хуваарилах байгууламж барих, 10 кВ-ын кабель шугамууд татах" ажил

   

2. Засгийн Газрын "Шинэ бүтээн байгуулалт хөтөлбөр"-ийн хүрээнд "Буянт-Ухаа орон сууцны шинэ хорооллын гадна цахилгаан хангамжид зориулан 9,9 МВт орчим хэрэглээг хангах" төслийн ажил

   

Ажлын байр

Бидний байршил

"Мон-Энержи Корпораци" ХХК