Цахилгаан эрчим хүчний үнийг буулгаж, Ажлын байр гарган, Утааг нүүрсээр халая

Манай улс дэлхийд тэргүүлэх нүүрсний нөөцтэй орнуудын эхний арван улсын тоонд ордог. Тиймээс хар алт хэмээх энэхүү байгалын баялгийг ашиглан олон гарцуудыг нээх боломжтой болж байгаа юм.

Эхний ээлжинд цахилгаан станц барьж байгуулан 1000 гаран хүнийг ажлын байр гаргана. Шинээр цахилгаан станц баригдсанаар цахилгааны үнийг бууруулж гэр хорооллын айлууд гал түлэх биш цахилгаан халаагуур ашиглах боломж нээгдэнэ. Үүний үр дүнд гал түлэх айлын тоо цөөрч нийслэлийн утаа агаарын чанарын албаны мэдээллээр хэдэн арав дахин буурах боломжтой. Энэхүү үндэслэлийн тавих болсон шалтгааныг тодруулбал Манай улс хятад улсын хувьд нүүрсний хамгийн гол экспорт гаргаж байгаа гэж хэлж болно. Дэлхийн зах зээл дээр гаргаж байгаа нүүрсний үнэ манай экспортын үнэ хоёр харьцангуй үзүүлэлттэй байдаг.

Учир нь манай улс  нүүрсээ угааж, бүрэн боловсруулаагүй байдгаас дэлхийн зах зээлийн үнийн дүнгээс хоёр дахин бага байдаг.  2010 онд 25,296 сая тонн нүүрс олборлон 18,241 сая тонн нүүрс экспортод гаргасан.  2011 оны эхний 10 сарын байдлаар 25,814 сая тонн нүүрс олборлож 18,141 сая тонн нүүрс экспортод гаргасан дүнг өнгөрсөн оны мөн үетэй харьцуулбал олборлолт 136,7% экспорт нь 139,3 хувиар өссөн үзүүлэлт байгаа. Үүнээс үзэхэд манай улсын нүүрсний орд газрууд шинээр илэрч дээрхи үзүүлэлтүүд өссөн хэвээр байна. Өнгөрсөн онд нүүрсний экспортоос 300 гаруй сая ам.долларыг улсын төсөвт оруулсан бол энэ он гарсаар 900 сая ам.долларын орлого олжээ. Улсын төсөвт оруулж багаа энэхүү мөнгөн хөрөнгийг тухайн салбарт нь царцуулж чадвал манай улсын хөгжлийг жинхэнэ утгаар нь тодорхойлж байна гэж хэлж болно. Цахилгаан станц барьж, цахилгааны үнийг  бууруулж, ажилгүйдлийг хэдэн хувиар багасган, үүнийгээ дагаад нийслэлийн утаа ч гэсэн буурах бодит боломж бий

Ажлын байр

Бидний байршил

"Мон-Энержи Корпораци" ХХК