Эрчим хүчний салбарын Мастер төлөвлөгөөний төслийн эцсийн сургалтыг амжилттай зохион байгуулав.

    Азийн хөгжлийн банкны хүрээнд техникийн туслалцааны хэрэгжүүлсэн Монгол улсын Эрчим хүчний хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг шинэчлэн боловсруулах ТТ№. 7619-МОН төслийн хамгийн эцсийн сургалтыг 2013 оны 12-р сарын 17, 18-ны өдрүүдэд Улаанбаатар хот дахь Азийн Хөгжлийн Банкны суурин төлөөлөгчийн газрын байранд зохион байгуулав.

         Тус сургалтаар мастер төлөвлөгөөний бүрдэл хэсэг болох үйлдвэрлэх хүчин чадлыг өргөтгөх төлөвлөгөөнд зориулсан эдийн засгийн үндэслэлтэй диспетчерийн зохицуулалтыг өртөг зардал болон үр ашгаар нь тооцон оновчлох загвар, өргөтгөх төлөвлөгөөний хувилбаруудын өнөөгийн үнэ цэнийн харьцуулалт болон үнэ тарифийг өсгөх хэрэгцээ шаардлагыг харуулсан загваруудын талаар сургалтанд оролцогсодод дэлгэрэнгүй тайлбарлаж сургалтад оролцогчид өөрсдийн компьютер дээрээ загварыг оруулан ажиллан шинэ өгөгдөл оруулан симуляци хийн ажиллуулж үзэцгээв.      

       Эксел программын Solver функцийг хэрхэн ашиглах талаар бодит жишээн дээр тайлбарлан үзүүлж холбогдох практик дасгалуудыг хийж оновчлолт хийх зарчмыг ойлгосноос гадна Solver-ийн илүү хүчин чадалтай нэмэлт тусгай хувилбарыг сургалтанд оролцогсодын компьютер дээрх Эксел програмд суулгаж идэвхжүүлэв. 2013 оноос 2025 он хүртэл жил бүрийн оновчлолын загварыг хэрхэн боловсруулснаа ажлын хуудас бүрээр нь тайлбарлаж ажлын хуудаснуудын хоорондох холбоосыг мөн үзүүлэв тайлбарлав. Өгөгдөл оруулах үндсэн хуудаснуудын талаар болон тооцоонд таамаглан авсан зүйлсийн талаар дэлгэрэнгүй тайлбарлав.

       Мөн эрчим хүч үйлдвэрлэх технологийн эрсдлийн үнэлгээ хийсэн матриц, эрчим хүчний үйлдвэрлэх үнэ өртгийн дүн шинжилгээний муруйнууд болон аймгуудын дулаан хангамжийн тооцооны загварчлалын талаар дэлгэрэнгүй тайлбарлаж өгөв.

         Сургалтыг eGen зөвлөх компанийн зөвлөх багийн ахлагч Майк Эммертон удирдан зохион байгуулж АХБ-ны мэргэжилтэн Шигэрү Ямамура хөндлөнгийн хяналт тавьж Мон-Энержи Консалт ХХК-ний зөвлөхүүд бүрэн хэмжээний орчуулга хийв. Сургалтад ЭХЯ-ны холбогдох газруудын мэргэжилтнүүд, ДҮТ ХХК-ийн холбогдох мэргэжилтнүүд, төсөл хэрэгжүүлэх нэгжийн инженерүүд тус тус оролцов.

         Сургалтын төгсгөлд төслийн хүрээнд зөвлөхийн боловсруулсан бүх загваруудыг ЭХЯ-нд албан ёсоор хүлээлгэн өгснөөс гадна сургалтанд оролцогчдод мөн холбогдох файлуудыг хүлээлгэн өгөв.

                                                         Мон-Энержи Консалт ХХК-ийн төслийн баг

Ажлын байр

Бидний байршил

"Мон-Энержи Корпораци" ХХК