Олон улсын (ОХУ, Украин, Казакстан, Монгол улс) – Дулааны цахилгаан станцуудын шинэчлэлт, үр ашгийг дээшлүүлэх төсөл. Зах зээл ба хөрөнгө оруулалтын судалгаа

     EBRD-ын үйл ажиллагаа явуулдаг орнуудад ялангуяа Украин, ОХУ, Казакстан, Монгол улсад олон тооны дулааны цахилгаан станцууд хуучирч муудсан, ажиллагаа нь доройтсон байна. Энэ зөвлөх үйлчилгээг авснаар Шинэчлэлтийн хөрөнгө оруулалтын төлөвлөгөө боловсруулж үндсэн тоноглолын ажиллах хугацааг уртасгаж, үр ашгийг дээшлүүлж, байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах юм.

     Гол зорилго нь: (i) ДЦС-уудын өнөөгийн байдалд шинжилгээ хийх; (ii) шинэчлэлт болон үр ашгийг дээшлүүлэх ХО-ын төслийн хэрэгцээг үнэлэх; (iii) шинэчлэлтэнд шаардлагатай тоноглолын дотоодын үйлдвэрлэгчлийн чадлыг үнэлэх, шинжлэх; (iv) тохирох шинэчлэлтийн төслүүд, дэд төслүүдийн жагсаалтыг ХО-ын төсвийн хамт гаргах. Шинэчлэлтийн төслийн загвар хөтөлбөрийг боловсруулах ба энд бүх тоноглолыг хамарсан байна. Үүнд: (i) түлш бэлдэх системийн шинэчлэлт сайжруулалт; (ii) зуухны шинэчлэлт сайжруулалт; (iii) турбины шинэчлэлт сайжруулалт; (iv) генераторын сайжруулалт; (v) конденсатор, хөргөлтийн системийн шинэчллэт; (vi) туслах тоноглолын шинэчлэлт; (vii) орчинд үзүүлэх сөрөг нөлөөллийн бууруулах үүднээс утааны хийн цэвэршүүлэх төхөөрөмжийн шинэчлэлт; (viii) орчны сөрөг нөлөөллийн бууруулахын тулд хатуу болон шингэн хаягдлын төхөөрөмжийн шинэчлэлт

     Төсөл бүр нь тоног төхөөрөмжийн ажиллах хугацааг уртасгахаас гадна станцын техник эдийн засгийн үндсэн үзүүлэлтийг дээдшүүлсэн байна. ХО бүрийн хувьд төслийн техникийн тодорхойлолт, ажлын цах хүрээ, нийлүүлэгчийн жагсаалт, ХО-ын төсөв, үр ашгийн тооцоо зэргийг бэлдэнэ.

Он: 2008 оны 11 сар –  2009 оны 6 сар

Захиалагч: ЕF-Consult, Финланд

Ажлын байр

Бидний байршил

"Мон-Энержи Корпораци" ХХК