Увс аймгийн Улаангом хотын дулааны станцын 2 дахь эх үүсвэрийг төв шугамын хамт барих ТЭЗҮ, зураг төсөл зохиох

     Увс аймгийн ЗДТГ-тай гэрээ байгуулж, Улаангом хотын дулааны станцын 2 дахь эх үүсвэрийг төв шугамын хамт барих техник эдийн засгийн үндэслэл, зураг төсөл зохиох ажлыг гүйцэтгэж байна.

     Дулаан хангамжийн өнөөгийн байдалд судалгаа хийх, дулааны хэрэглээ, дулааны ачааллыг тодорхойлох, дулааны станцын байршлыг тодорхойлох, дулааны станцын сонголт, зуухны сонголт, тоноглолын сонголт, зураг төслийн төлөвлөлт, дулаан шугам сүлжээний тооцоо, шугамын явах зам, хэмжээг сонгох, дулаан дамжуулах төвийн тооцоо, сонголт, хэрэглээний халуун усны сүлжээний сонголт, санхүү эдийн засгийн үнэлгээ, байгаль орчны урьдчилсан үнэлгээ, дүгнэлт зэрэг ажлыг хийнэ.

Он: 2010

Захиалагч: Увс аймгийн ЗДТГ

Ажлын байр

Бидний байршил

"Мон-Энержи Корпораци" ХХК