Өмнөговь аймгийн Ханбогд, Манлай, Баян-Овоо сумдын төвийн цахилгаан болон дулаан хангамжийн урьдчилсан техник эдийн засгийн үндэслэл

      Өмнөд Говийн бүс (Өмнөговь аймаг) эдийн засгийн эрчимтэй хөгжлийн шатанд орж байна. Үүний шалтгаан:  (i) аймгийн хэд хэдэн газарт орших уурхайнууд өргөжиж, шинээр уурхайнууд ашиглалтанд орж байна  (ii) БНХАУ болон Өмнөговийг холбосон худалдааны сүлжээ сайжирсан. Тус бүс нутагт хийгдсэн хамгийн том хөрөнгө оруулалт бол Ханбогд суманд орших, Оюутолгойн йлт, зэсийн уурхайг хөгжүүлэх 5 жилийн хугацааны 5 их наяд ам.доллар юм.

     Энэ уурхай 2013 онд ашиглалтанд орж, 60 гаруй жил ашиглагдахаар төлөвлөгдсөн.  Мөн Оюутолгой нь өөрсдийн эрчим хүчний хангамжийн системийг барьж байгуулахаар төлөвлөж байгаа бөгөөд, ирээдүйд уурхайг эрчим хүчээр хангахаас гадна, уурхай байрлаж байгаа 3 сумдыг эрчим хүчээр хангахаар төлөвлөж байна.

     Зөвлөхүүд нь дараахь  асуудлуудыг анхаарах шаардлагатай. Үүнд: Одоогийн цахилгаан, дулаан хангамжийн байдалд үнэлгээ өгөх, Монгол улсад дулаан хангамжид сэргээгдэх болон өөр эх үүсвэрүүдийг ашиглаж байгааг судлах, Дээрх 3 сумдын цахилгаан, дулаан үйлдвэрлэл, хангамжийн нарийвчилсан үнэлгээ хийх, Манлай суманд суурилуулсан хосолмол эрчим хүчний системийг судлах, Гэрээний дагуу газар дээр нь очиж байдлыг нарийвчилсан судалгаа хийж гүйцэтгэх.  

Он: 2010-2011

Захиалагч: Оюутолгой ХХК

Ажлын байр

Бидний байршил

"Мон-Энержи Корпораци" ХХК